Covid-19Онцлох мэдээ

ШАРЫН ГОЛ СУМАНД 2 ТОХИОЛДОЛ НЭМЭГДЛЭЭ

Сүүлийн 24 цагт 80 хүнээс PCR шинжилгээ авахад 2 хүнээс халдвар илэрчээ. Нэмэгдсэн 2 тохиолдол нь Шарын гол суманд ойрын хавьтлаас илэрсэн. Ингэснээр 2021.05.09-ний өдрийн байдлаар нийт тохиолдол 658, өссөн дүгээр 703 боллоо.
Өнөөдрийн байдлаар өвчлөлийн 2 голомт хасагдаж 25 голомт идэвхгүй болсон. Одоо хянагдаж байгаа 21 голомт байна.
Ковид 19-ийн эсрэг вакцины 1-р тунд хамрагдсан 41 хүн, 2 дугаар тунд хамрагдсан 3 хүн халдвар авчээ.
Эмчлэн тусгаарлах байранд 80 хүн эмчлүүлж байна. Үүнээс:
-Хүнд 3
-Хүндэвтэр 3
-Хөнгөн 75 хүн байна. Уушгины хатгалгаатай 6 хүн байна. Эмчлүүлэгсдийн 43 нь том хүн, 27 нь 0-15 насны хүүхэд байна.
19 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 577 хүн эмчлэгдээд байна.
Ажиглан тусгаарлах 3 байранд 61 иргэн /том хүн-33, хүүхэд-28/ тусгаарлалтад байна.
Дархан-Уул аймагт Улаанбаатар хотоос болон бусад орон нутгаас ирсэн 158 иргэн, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 427 иргэн нийт 585 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button