Онцлох мэдээЦаг үе, үйл явдал

МОНГОЛ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ОРОЛЦОХОД БЭЛЭН БОЛЖЭЭ

МОНГОЛ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ОРОЛЦОХОД БЭЛЭН БОЛЖЭЭ
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцоход бэлэн болжээ. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод зохион байгуулагдах цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэргийн алба хаагчид өнөөдөр нэгдсэн бэлтгэлээ хийсэн байна. Цэргийн ёслолын жагсаалд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэм, тус командлалын Материал, хангалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ нар удирдан оролцож байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын цэргийн алба хаагчид нь ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн урилгаар оролцож байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийнхнаас бүрдсэн тус бүрэлдэхүүнийг ахмад Б.Банзрагч командлан алхах юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд 2015, 2020 онд буюу Аугаа их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож, ОХУ-ын Москва хотын төв талбайд монгол цэргийн сүр хүч, цог золбоог олон улсад сурталчлан таниулж чадсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button