Онцлох мэдээЦаг үе, үйл явдал

Аугаа их “Ялалтын баяр”-ын 76-н жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Түүхийн хуудас сөхөхөд:
Аугаа их Эх орны дайн эхэлсэн 1941 оны 6-р сарын 22-ны өдрөөс эхлэн тэр дайныг дуусан дуустал, улс орноо бүхэлд нь дайны байдалд шилжүүлж, “Бүхнийг фронтод!”, “Бүгдийг ялалтын төлөө!” гэсэн уриан дор ард түмнээ нэгтгэж, тусламжийн хөрөнгө мөнгө, эд материал, бэлгийн зүйлийг хуримтлуулах ажлыг орон даяар өрнүүлж, Зөвлөлтийн ард түмэнд чадах чинээгээрээ, тусламж дэмжлэг үзүүлж, хамтдаа байсан цорын ганц орон бол өнөөгийн Монгол Улс буюу тэр үеийн БНМАУ байсан юм. Дайны хүнд жилүүдэд Монголын ард түмний тусламжийн хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нэртэй нисэх онгоцны эскадриль байгуулагдсан. Түүнчлэн монголчууд хагас сая агт сайн морьдоо фронтод илгээсэн байдаг.
Эх орны их дайны үед Монголын ард түмнээс ЗХУ-д үзүүлсэн тусламж гадаадын улс орнуудаас үзүүлсэн нийт тусламжийн гуравны нэг нь болсон, дайны галын шугаманд найдвартай тээврийн хэрэгсэл, уналга болж байсан таван агт тутмын нэг нь монгол морь байсан тухай, тэр үеийн Зөвлөлтийн армийн дайчдын өмсч байсан таван шинель тутмын нэгийг монгол хонины ноосоор хийж байсан тухай баримтат кино ч саяхан гарчээ. Мөн, фронт дээр байлдаж байгаа цэргүүдийн хэрэгцээнд зориулж олон зуун тонн хүнсний зүйл, дулаан нэхий дээл, эсгий гутал зэрэг эд зүйлс, материал хэрэгслийн бэлгийг ачааны галт тэрэгний 6 удаагийн цуваагаар ЗХУ-д хүргэж өгч байсан гээд дайны ялалтад Монгол түмэн боломжийнхоо хэмжээгээр тусалж байсан сайхан түүх бий.
Ялалтын баярын мэнд хүргэе!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button