ЗЭЭЛ АВААГҮЙ ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД
Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар зээл аваагүй тэтгэвэр авагчдад 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлэх, мөн тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь 1.0 сая төгрөгөөс бага байвал зөрүү дүнгээр үнэт цаас олгох ажлыг 2021 оны 05 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулах тул тэтгэвэр авагч та иргэний үнэмлэх, итгэмжлэл холбогдох бичиг баримттай ирж авах боломжтой ба үнэт цаас авсан эсэхээс үл хамааран таны тэтгэврийн дансаар дамжуулан дээрхи мөнгийг олгох тул халдвар, хамгаалалтын дэглэмээ баримтлан төвлөрөл үүсгэхгүй байхыг хүсье. Үнэт цаасыг доорхи хуваарийн дагуу олгоно 2021.05.09 – Од цогцолбор Б байранд -9,10,11,12,13,14,15,16 багууд 2021.05.10 – 15-р сургууль – 1,2,3,4,5,6,7,8, Өргөө, Малчин багуудыг хүлээн авна НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС