ХАНДИВЫН АЯНД ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ НЭГДЛЭЭ
Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хандан үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүх түвшинд шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн байх, учирч болзошгүй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг багасгахад шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу Дархан сумын Онцгой комисст хүн хүч, хөрөнгө санхүү, эд материалын дэмжлэг үзүүлж, эх орон, ард түмэн, гэр бүл, найз нөхдөө хамгаалах их үйлст гар бие оролцож хамтран ажиллахыг УРИАЛСАН.
Тэгвэл өнөөдөр буюу 2020.03.19-ний өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаныхан сумын Онцгой комисст 150.000 төгрөгийн хандивыг гардуулан өглөө.
ТА БҮХЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.