Хүүхэд, гэр бүл
УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс 2020 оны дулааны улирлын мэдээгээр ихэнх саруудад олон жилийн дунджаас дулаан, хэт халах төлөвтэй байна. Цаг агаар дулаарсантай холбогдуулан гол усны эрэг орчмоор амарч зугаалах иргэдийн тоо амралтын өдрүүдэд ихсэх хандлагатай байна. Статистик мэдээгээр сүүлийн 5 жилийн хугацаанд улсын хэмжээнд 537 хүн /үүнээс 124 хүүхэд/ усны ослоор амь насаа алдсан бөгөөд 52 хувь нь амралт зугаалгаар явж байх үедээ усанд осолдсон байна. Иймд иргэд болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гол усны эрэг дагуу амрахдаа архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1
+1