Боловсрол, соёл урлаг

БАГШ НАР ХҮҮХДИЙН АМЬ АВАРЧЭЭ

Дархан сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар албан даалгаврын хүрээнд учирч болзошгүй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор багш нар нийтийн эргүүлд хуваарийн дагуу ажиллаж байна. Өнгөрөгч хугацаанд 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх өвсөн цэгийн харалдаа Хараа голын мөс цөмөрсний улмаас хүүхэд усанд живж байхад нийтийн эргүүлд ажиллаж байсан Дархан Политехникийн коллежийн багш нар амь насыг нь аварч асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Иймд иргэд та бүхэн хөл хорио тогтоосон хугацаанд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлыг нь бүрдүүлэхийг Дархан сумын Онцгой комиссоос анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button