Цаг үе, үйл явдал

ДАРХАН СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

Дархан сумын нутаг дэвсгэрт үер буусантай холбогдуулан сумын Онцгой комиссын хуралдааныг сумын Засаг дарга Б.Азжаргал хуралдууллаа.

Сүүлийн өдрүүдэд сумын нутаг дэвсгэрт болсон байгалийн гамшгийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, нэн даруй шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох байгууллагууд, мэргэжлийн албадад үүрэг болголоо.

Онцгой комиссын хуралдаанаас сумын Засаг даргын орлогч Д.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа.

Дархан сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал байгалийн гамшгийн улмаас эвдэрсэн суваг шуудуу, зам, замын байгууламжийг сэргээн засварлах зураг, төсөв тооцоо, үерт нэрвэгдсэн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын судалгаа, хохирлын тооцоог судалж танилцуулах, ойрын өдрүүдэд үргэлжлэн орох аадар борооноос үерийн болон голын ай савд буусан айлуудыг сэрэмжлүүлэх, сум суурин газарт ариутгал, халдваргүйтгэл хийх, үерт автсан айл өрх, орон сууцны хонгилыг соруулах, түр далан хийх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэх үүрэг чиглэлийг өгч, холбогдох мэргэжлийн албадыг бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллах үүрэг чиглэл өглөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
1

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button