Танилцуулга
Т.ТУЛГАА ТОВЧ ТАНИЛЦУУЛГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.
1983 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг.
МЭРГЭЖИЛ:
– Гүн ухааны судлаач, шүтээн урлаач
– Удирдлагын арга зүйч
– Төрийн захиргааны удирдлагын менежер
БОЛОВСРОЛ:
- 1991-2001 Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 2001-2005 Монголын бурхан шашны урлахуй ухааны дээд сургуулийг Гүн ухаан судлаач, шүтээн урлаач мэргэжлээр бакалавр
- 2007-2008 Удирдлага хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйчээр
- 2012-2014 Удирдлага хөгжлийн Соёмбо дээд сургуулийг Төрийн захиргааны удирдлагын магистраар тус тус суралцан төгссөн.
АЖЛЫН ДАДЛАГА, ТУРШЛАГА:
- 2009-2010 Аймгийн Ахмадын холбооны Ерөнхий менежер
- 2010-2013 Дархан сумын МАН-ын хорооны Дэд дарга
- 2012-2016 Дархан сумын ИТХ-ын Дарга
- 2016-2018 Дархан сумын Засаг даргын Зөвлөх
- 2018-2019 Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, УИХ-ын гишүүний Зөвлөх, Бие төлөөлөгч
- 2020-оос Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны Дэд даргаар ажиллаж байна.
СОНГУУЛЬТ АЖИЛ:
- 2007-2009 Монголын Ардчилсан социалист оюутны холбооны Ажлын албаны дарга
- 2010-2013 Аймгийн НАМЗХ-ны Тэргүүлэгч
- 2013-2015 Аймгийн НАМЗХ-ны Дэд тэргүүн
- 2015-2019 Аймгийн НАМЗХ-ны Тэргүүн
- 2019-оос НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх
- 2012-2016 Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч, Дарга
- 2016-2020 Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч
- 2016 оноос Аймгийн Хөнгөн атлетикийн холбооны тэргүүн зэрэг сонгуульт ажлыг хашиж байна.